Алдарт эх Б.Баярсайханыг Америкт томилжээ

БСШУС-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Баярсайхан оны өмнө өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн талаар хэвлэлүүд бичиж байв.


Харин тэрээр өдгөө АНУ дахь консулын газар төлөөлөгчөөр сууж байгаа аж.

Эх сурвалжийн мэдээллээр, түүнийг огцруулж чадахгүй болохоор “цөлж” алс холын АНУ-д явуулсан гэнэ. Түүнийг “татаас” нь АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр гэнэ шүү.

Б.Баярсайханы хувьд алдарт ээж хэдий ч биеэ маш сайхан авч явдаг эмэгтэй. Гурван төрийн нүүр үзсэн буурай гэдэг шиг Б.Баярсайхан бараг дөрвөн дахь сайдынхаа нүүрийг үзсэн төрийн нарийн бичгийн дарга.


Гэхдээ тэдний заримтай нь гар нийлж ажиллаж чадаагүй. Боловсролын яамны босго алхсан даруйдаа тухайн үеийн сайд Ж.Батсуурьтай тар тур хийж, “би чи”- дээ тулсан.

Тэр байтугай нэр бүхий сонин, хэвлэлүүдээр Ж.Батсуурь сайдыгаа “балбуулсаар” байж сайдын суудлаас нь мулталсан, энэ нь Ж.Эрдэнэбатын засаг унах үүд хаалгыг цэлийтэл нээж өгөх нэг өгөөш болсон хэмээн улс төрийн хүрээнийхэн ярьдаг.