“Lumino”-ийн Баажий чартер нислэгт багтсангүй

Lumino хамтлагийн дуучин Баажий буюу Б.Батхишиг өнөөдөр БНСУ-аас ирэх чартер нислэгт ирэх хүсэлтэй байсан ч, онгоцондоо багтаагүй ажээ.


Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Та нар намайг онгоцондоо багтсан гэж бодож байна уу, мэдээж үгүй. Нэг л өдөр гэртээ харих байхдаа…” гэжээ.

Түүний хувьд Европ болон АНУ-д хувийн ажлаа амжуулахын хажуугаар гэр бүлийн хамт аялал хийсэн юм.

Эх орондоо ирэхийн тулд БНСУ-аар дамжиж чартер нислэгт бүртгүүлсэн байжээ.