Түц” продакшнаас өрх тусгаарлаж өөрийн “Аглуу энтертайнмент”-ийг байгуулаад байгаа жүжигчин Л.Баттулга өөрийн эхнэр Н.Оюунчимэгтэй хамтын амьдралаа эхлүүлээд 16 жилийн нүүрийг үзэж буй.


Хэн хэн нь хоёр дахь амьдралаа эхлүүлж хоёр охины эцэг, эх болсон тэд бие биедээ тун ч хүндэтгэлтэй ханддаг гэнэ.

Түүний гэргий Н.Оюунчимэг нөхрөө “Та” хэмээн хүндэтгэн дууддаг бөгөөд нэг салбарт, тэр дундаа нэг продакшнд ажилладаг тэд ажлын талбар дээр “Гэр бүл” гэдгээ тэргүүнд тавиад байдаггүй тухайгаа дурджээ.


Тиймдээ ч эхнэрээ гол дүрд тоглуулах гэж зүтгээд байдаггүй жүжигчин Аглуу “Хүн хэдий болтол наслаа билээ. 70, 80 хүрчхээд ямар ч харамсах зүйлгүй, цугтаа байсан он жилүүд минь үргэлж сайхан байж ээ гэдэг түүх үлдээхийг хүсдэг.

Би дотроо их баярладаг. Үргэлж хайртай гэдгээ хэлэхийг хичээдэг. Надаас юм унах биш дээ…” хэмээжээ.

Мөн түүний гэргийгээ төрсөн өдөр Өнөөдөр тохиож байна . Амь амьдрал юм шүү чи минь