Өнөөдөр XVII жарны Хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн “Ханш нээх өдөр” тохиож байна.

Дөрөвдүгээр сарын 4-ний Билгийн тооллын 11, Хаврын дунд шарагчин туулай сарын есөн улаан мэнгэтэй улаагчин энэ үхэр өдрийн 15:49 цагт ханш нээгдэнэ.

 

Ханш нээх өдөр нь хаврын дунд сараас хаврын сүүл сарын хоорондох хугацаа буюу өвлийн туйлын 108 хоног, өөрөөр хэлбэл хаврын урь орох өдрийн өмнөх арван таван хоногийг хэлдэг. Хаврын дунд сарын энэ өдөр ханш нээж ичигсэд ичээнээсээ гарч, амьд байгалийн аливаа амьдрал сэргэж хорхой шавьж хөдөлдөг.

Ханш гэдэг үг нь ээлтэй сайн гэсэн утгатай. Тиймээс монголчууд энэ өдөр хийсэн буян арвижин дэлгэрч, эрүүл саруул эд баялгаар арвин байна гэж бэлгэшээдэг билээ.