“Чингис хаан” хамтлагийн дуучин, МУГЖ Д.Жаргалсайхан жаахан байхдаа нэрт яруу найрагч Р.Чойномоор зайрмаг авхуулж дайлуулж явсан ажээ.

Тодруулбал, тэрээр өөрийнхөө хөрөг нэвтрүүлгийн үеэр бага насаа дурсахадаа энэ тухай ярьсан байна.

Д.Жаргалсайхан гавъяатын аав нь Чимэдийн Дашзэвэг гэж нэртэй уран барималч байсан бөгөөд Р.Чойном найрагчтай үе зайгүй дотно найзууд байсан гэнэ. Тэрээр нэгэн удаа үймүүлж яваад нэрт найрагчид “дарвайтлаа” алгадуулсан байна.

Алгадуулсныхаа дараа арзайталаа уйлж аргадуулаад, бас болоогүй хөтлүүлэн дэлгүүр ороод улаан ус /ундаа/, зайрмаг авхуулж идсэн тухайгаа дурссан байна.