“Хөх чоно”-ын Ө.Пүрэвбаатарын эрх хүү аавынхаа “даагыг нэхнэ”

2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд АН-аас нэр дэвхишээр нийт 181 хүн 100 сая төгрөгөө өгчээ.
АН-ын гишүүдээс ирүүлсэн хүсэлтэд үндэслэн Х.Ганхуяг АН-аас сонгуульд нэр дэвшихээр 100 сая төгрөгөө төлсөн иргэдийн нэрсийн жагсаалтыг танилцууллаа.

Уг жагсаалтад “Хөх чоно” группийн үүсгэн байгуулагч Ө.Пүрэвбаатарын ууган хүү П.Мөнхтулга байгаа нь олны анхаарлыг татаад байгаа юм.

П.Мөнхтулгын хувьд МУИС Олон улсын харилцаа, МУИС-ийн хууль эрх зүйн анги тус тус дүүргэсэн. Сүүлийн жилүүдэд топ модель С.Ариунбилэгтэй хамтран амьдарч байгаа юм.
Эх сурвалжийн мэдээллээр өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуульд “Хөх чоно”-ын Ө.Пүрэвбаатар СХД-д нэр дэвшсэн. Гэвч одоогийн УИХ-ын гишүүн Ц.Гарамжавт далаараа тавиулж ялагдан, тэрбум гаруй төгрөгөөр “шатсан” гэх.

Сонгуулийн дүнгийн дараа Ө.Пүрэвбаатар нэг хэсэгтээ сэтгэлзүйн шоконд орж, харин эхнэр С.Төмөрчөдөр нь уурсан АНУ дахь харш руугаа “гүйсэн” сураг гарсан.


Тэр жилийнх нь намар дунд охин П.Оюунзул нь УИХ-ын гишүүн асан С.Баярцогтод бэр орж, хөлтэй хөөртэй хурим хийжээ. Энэ үеэр л Ө.Пүрэвбаатар эхнэрийнхээ уурыг гаргасан гэдэг.

Нэгэнт 2016 оны сонгуулиар тэрбум гаруй төгрөгийг салхинд хийсгэсэн тус гэр бүлийнхэн энэ жилийн УИХ-ын ээлжит сонгуулиар ууган хүүгээ сойх нээ.

“Хөх чоно” группын өв залгамжлагч П.Мөнхтулгын хувьд өдгөө 30 настай. Мөн улсын байгууллагад ажилласан туршлага байхгүй ч, өөрийн группын чухал ажлуудыг нугалдаг сайн “менежер” гэсэн шүү.