Жүжигчин Э.Намуун жирэмсэн үү

Мөрөөдлийн театрын жүжигчин Г.Эрхэмбаяр Э.Намуун нар хамтран амьдраад багагүй хугацааг өнгөрөөгөөд буй.

Хоёр, хоёр хүүхэдтэйгээ нийлсэн тэдний харилцаа багагүй шүүмжлэл дагуулдаг ч хосууд дөрвөн хүүхдийн хамт өнөр өтгөн амьдарч байгаа юм.


Харин өнөөдөр Э.Намуунаагийн хувийн цахим хуудаснаа тавьсан гэрэл зураг түүнийг жирэмсэн, жирэмсэн биш гэх маргааныг үүсгээд байна.

Нэгэн цагт жүжигчин Э.Намуун нөхөр хүүхдүүд, гэр бүлдээ их хайртайгаа хэвлэлд ярьж, жүжигчний карьерээс илүү гэр бүлээ илүүд үзэж, гэр бүлийнхээ төлөө урлагийн тайзаа орхиж чадна гэж ам бардам ярьж байсан удаатай ч түүний амьдрал санаснаар болоогүй.
Харин түүний хоёр дахь амьдралыг “Гэр бүлээ хаясан”, “гэр бүл салгасан” хэмээн ам уралдан ярьцгаах хүмүүс цөөнгүй.

Гэвч тэд энэ бүхнийг сөрж гаран гарч яваа хосууд.

Э.Намуун: “Үг гэдэг үнэхээр хүчтэй юм. Гэр бүлээ хаясан л гэнэ, гэр бүл салгасан л гэнэ, хүүхдүүд өнчрүүлсэн л гэнэ. Гэвч ҮНЭН гэх БАМБАЙ гэж байдаг юм байна. Хэдийгээр аманд орсноороо, сэтгэлд бууснаараа ам уралдан шүүмжилсэн дарамт дэндүү их байсан ч бодит байдлын үнэнийг бид мэдэж байсан учраас сэтгэлд нэг их хүнд тусаагүй. Бодит байдал, үнэн гэж чухам юуг хэлээд байна вэ? Гэр бүлийн аз жаргал гэдэг хүүхдийн гэрэлтсэн харцанд оршдог. Төрсөн төрүүлсэндээ биш, харин хайрласан хүмүүжүүлсэндээ хүүхдийн харц гэрэлтдэг” хэмээсэн байдаг.

Түүний хувьд хамтлагаасаа гарч өдгөө дөрвөн хүүхдээ харж хандах том үүргийг хүлээсэн сайн гэрийн эзэгтэй, сайн ээж нарын нэг болсон билээ.