“Voice Mongolia” шоуны оролцогч Б.Биндэръяа ийн өгүүлэв

Ням гариг бүрийн үдэш HD Монгол телевизийн “Voice Mongolia” шоу нэвтрүүлэг үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уясаар байгаа билээ.
Тус шоуны С.Ононбат дасгалжуулагчийн оролцогч Б.Биндэръяа нэвтрүүлгийн талаар ийн өгүүлэв.


Б.Биндэръяагийн хувьд дууны залуу яруу найрагч юм. Төрийн соёрхолт дуучин Д.Болд болон Ука нарт дуу зохиож өгч байсан гэдгээрээ урлагийнхан дундаа “алдартай”. Гэвч өнгөрсөн долоо хоногийн battle шатанд шоунаас хасагдсан юм.

“Чи өөрийгөө онцгой гэж мэдрэхээс илүү
Чамайг онцгой гэж өөрт чинь ИТГҮҮЛДЭГ
хүмүүс л чамд өөртөө итгэх итгэлийг чинь
эргүүлэн өгдөг.”

Би мэднээ. Дээшээ ч гүй доошоо ч гүй байдаг л нэг эвлэгхэн хоолой. Анх ON’N OFF- д ороод л би айж эхэлсэн. Хоолойн дасгал уншихдаа ч би ичдэг. Бусдаасаа сүрдээд улам итгэлгүй болсоор. Яг үнэндээ @ononbat_sed ах надад өндөр өнгө заах биш, өөрийг маань өөрт нь хүлээн зөвшөөрүүлэх гэдэг амаргүй ажилтай л тулсандаа.


Харангын Лхагваа ахтай уулзах уулзалт болов. Бичнэ гэдэг чинь Бичихээ болъё гээд л больчихдог зүйл биш. Бичихгүй л бол тайван байлгахгүй эд. Зүүдэндээ хөлгөө унаад яваагүй газар үзээгүй зүйлүүдээрээ аялахад аандаа чи бичнэ. Чи бичих ёстой л хүн бол бич гэсэн. Тэмцээнд оролцох хугацаанд би эргээд үгээ оролдож эхлэвэй. Үг бичээгүй бүтэн жил болсон байв(цэнхэр зүрх бол олон жилийн өмнөх дуу)
Дараагийн хүнд шат: Хувцас. Би ийм нүцгэн байтугай гэдсээ гаргасан ч юм өмсөхгүйээ гэсэн хүн. Өмнө нь уулзаж явсан удаагүй ч анх хараад л харц агаад сэтгэл булаам эмэгтэй бол @nansalmaa.t -Би бүдүүн эгээ би чадахгүйшдээ.
-Турсан гээ биздээ зургийг чинь харъя
86кг-тай байсан зургаа үзүүлтэл чамин хэрнээ богинохон магтаал хэлсэн. Энэ мөч бол жинхэнэ цог цаашлаад гал. Огт эргэлзээгүйгээр шууд @mary___00 залгаад “НАЙЗДАА ТУСЛААРАЙ, БИ НЭГ ПИДЖАК ХИЙЛГЭЕ!”

Олон нийтийн таашаалд хүрэх, тэднийг сэтгэл оюуны цэнгэл эдлүүлэх гэж урлагийн хүн амьдардаг ч тэрнээс нь чухал нэг үүрэг бол Соён гэгээрүүлэх үүрэг. Хэн, хэнийг, хэрхэн гэж та асуух байх би яг одоо танд Философи яриад Янжинлхам бурхны зүрхэн тарни уншиж өгч чадахгүй ч өөрийнхөөрөө үлдэж өөрийн ертөнцөөрөө та бүхнийг аялуулснаараа хэсэгхэн ч гэсэн хүмүүст ийм ертөнц ийм үг, ийм утга уянга байдгийг гурвахан хором бодуулаад энэ тэмцээнээ дуусгасан юм шүү.

Эргэхгүй л юм чинь энд л ингээд дуулахаа дуусгая гэсэн бодолтой тэмцээнд ирсэн бяцхан тэнэг охиныг тоож аваад хөтөлж оруулаад нялуун хоосон магтаал биш надад л гэсэн үнэн үгийг хэлж ойлгуулсан хүмүүс,тэд бол жинхэнэ Дасгалжуулагчид. Тэдэнд итгэснээрээ өөртөө итгэх болсон энэ охины түүх одоо л эхлэж байг. Энэ бол эргэлтийн цэг. Дуугаар бол Дахилтны өмнөх бадаг” гэжээ.