Г.Загдааг НЭГ САР цагдан хорихоор боллоо

ЦЕГ: Иргэн Г.Загдаад зөрчлийн хэрэг нээн, шалгаж байна – Eguur.MN

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдааг өнгөрсөн баасан гаригт саатуулсан талаар бид мэдээлсэн билээ. Тодруулбал, энэ сарын 9-ны өдөр иргэн Х нь Г.Загдаад удаа дараа хүчиндүүлсэн хэмээн гомдол гаргасантай холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Улмаар цугларсан нотлох баримтыг үзээд хойшлуулшгүй ажиллагагаар баривчлсан.
Түүнийг цадан хорих хугацаа өнөөдөр дуусч байгаа. Үүнтэй холбоотойгоор прокурорын байгууллагаас Г.Загдааг үргэлжлүүлэн хорих саналыг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр хүргүүлсэн. Үүний дагуу цагдан хориог сунгах эсэхийг дөнгөж сая Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд нэг сар саатуулахаар шийдвэрлэсэн байна. Тодруулбал,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч Г.Загдааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 /1.2.шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа; 1.3.гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа/ дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлсэнийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянав.
Шүүхээс прокурорын санал үндэслэлтэй байна гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 1 дэх /Яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа 1 сар байна / хэсэгт тус тус заасныг удирдлага болгон яллагдагч Г.Загдаад өнөөдрөөс /2020-04-13-ны өдрөөс/ эхлэн 1 сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Мөн 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 /1.2.энэ хуульд заасан хойшлуулшгүй тохиолдолд; 1.3.гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч, хохирогч шууд заасан / дахь заалтад тус тус заасан үндэслэлээр Г.Загдааг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзсэн юм.
Бид Г.Загдаагийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар эргэж мэдээлэх болно.