Жүжигчин Бооёогийн “гоё” охид

Хошин урлагийн жүжигчид дундаас хамгийн сайн эмэгтэй дүр бүтээгчдийн нэг бол яах аргагүй “Шинэ үе” продакшны захирал МУГЖ Н.Ариунболд буюу Бооёо. Түүний үзэсгэлэнт гэргий болон охидын зураг үе үе цахим орчныг шуугиулах нь бий.


Тэр дундаа түүний дунд охин А.Номин-Эрдэнэ инстаграм орчинд тун ч алдартай нэгэн бөгөөд түүнийг дагагчид өдрөөс өдөрт ихэссээр буй.
Харин түүний эгч А.Амин-Эрдэнэ гоо үзэсгэлэн, нуруу туруу эелдэг төрхөөрөө ээжийгээ дууриажээ.

Н.Ариунболдын охид төрсөн цагаасаа л эхлэн жүжигчин аавынхаа нөлөөгөөр олны хараанд байсаар ирсэн.


Дунд охин А.Номин-Эрдэнийн хувьд багадаа аавтайгаа усны дусал мэт адилхан байсан бол өдгөө ээжтэйгээ илүү ижилхэн болсон.


Ахлах сургуулийн сурагч хэдий ч инстаграм орчинд алдартай болсон нь мэдээж түүний үзэсгэлэнтэй төрхтэй салшгүй холбоотой бөгөөд түүний хэрхэн өөрчлөгдсөнийг хамтдаа сонирхоцгооё.