Дуучин Э.Номингийн жингээ барих нууц

Тэртээ 90-ээд оны сүүл 2000 оны эхээр гялалзаж явсан дуучдын нэг бол Э.Номин.


Гэвч сүүлийн 10-аад жил дуулахгүйгээр Б.Жасмин охиныхоо сайн ээж, ханийнхаа гэргийгийн үүргийг гүйцэтгэж яваа.

Хааяахан нэг урлаг соёлын ёслол арга хэмжээн дээр харагддаг тэрээр жингээ барих үүднээс балетаар хичээллэж эхэлжээ.


Энэ нь ч үр дүнгээ өгч байгаа тухайгаа танил найз нөхдөөсөө нуудаггүй аж.

Дуучин бүсгүй УИХ-ын гишүүн асан Д.Арвины дүү Д.Бадрах гэх залуутай дэр нэгтгээд багагүй хугацааг үдэж буй.