“Киви”-гийн Ц.Намуун хар хувцасны “хобби”той

Төрсөн байтлаа зорсон мэт сайхан биетэй бүсгүйчүүдийн нэг бол Киви хамтлагийн дуучин Ц.Намуун. Том хөх, гоолиг бэлхүүстэй энэ бүсгүй хүүхэд төрүүлсэн гэхэд итгэмээргүй сайхан биетэй.

Гэвч түүний хувцасны сонголтыг хэтэрхий бараан, хар хэмээн шүүмжлэх хүмүүс мэр сэр байдаг.

Харин тэрээр өөрийн цахим хуудаснаа “Би ер нь хар өнгийн хувцас ихтэй юм байна. Та хэд тэгж байна уу. Дэлгүүрээс авсан хувцаснуудаа харахаар 70 хувь нь хар өнгийнх байх юм” гэжээ.
Дашрамд дуулгахад, нэгэн сэтгэлзүйчийн хийсэн судалгаагаар “Хар өнгийн хувцас нь хүнд сайхан сэтгэгдэл үлдээх, анхны уулзалтад өмсөхөд хамгийн тохиромжтой.

Судалгаанд оролцсон 1000 хүнээс эмэгтэйчүүдийн 66 хувь нь үүнийг хүлээн зөвшөөрчээ. Мөн эрчүүдийн 48 хувь нь хар өнгийн хувцас өмссөн эмэгтэйд татагдах магадлал өндөр хэмээн хариулсан байна” гэжээ.