“Навсгар” хувцасаар зиндаа тогтоодог Сури

“Эд мэдэхгүй хүн эдийн нэр гутаана” гэгчээр дизайнер Ариунаа Суригийн бүтээлүүд загвар ойлгохгүй хүний нүдэнд навсайсан хэдэн даавууг тэнгэрт тултал нь үнэлчихсэн мэт харагддаг.
Гэтэл түүний “навсгар” тодотголтой хувцас Азийн төдийгүй дэлхийн чиг хандлагыг тодорхойлж, зиндаа тогтоогоод байгаа гэхэд хилсдэхгүй.


Тухайлбал, дэлхийд Монголын нэрийг тамгалж яваа “The Hu” хамтлагийн хувцасыг Ариунаа Сури хийдэг юм билээ.

Түүнчлэн, дэлхийн алдартай загварын одууд хүртэл түүний загварыг шохоорхож, өмсдөг гэж байгаа.

Харин монголын зах зээлд түүний загварын хувцаснууд ёстой л зиндааг тодорхойлж байна. Түүний ганц жийсэн өмд гэхэд хэдэн зуун мянган төгрөгийн үнэтэй.


Ариунаа Сурийг шинэ коллекцио танилцуулах бүрт “ичээ”-нээсээ тэр бүр гардаггүй дэгжин бүсгүйчүүдээс авахуулаад гадны тэрбумтны хүүхдүүд хүртэл цугларч, “нүдээ хужирлаж, сэтгэлээ баясгаж”, хэтэвчийг нь хоосолсон гэхээр хэр хүрээлэлтэйг нь хэлээд өгнө.