Адууны буянтай “алтлаг” хатагтай

Хамгийн их хөрөнгө мөнгө хөглөрч байдаг барилга, уул уурхай, газар тариалан, автозам, хөдөө аж ахуй зэрэг акул салбаруудыг атгаж яваа хүн бол “Алтай констракшн”-ны Х.Бат-Эрдэнийн ээж хатагтай Т.Цэрмаа.


Монголын морин спортын анхны эмэгтэй мастер тэрээр бага наснаасаа аавынхаа уяан дээр өнжиж, аргамаг хүлгүүдийн зоон дээр хүн болсон гэдэг.

Өсөх насандаа аавынхаа уясан хурдан ажнайг унан уралдаж явсан бол идэр насандаа эмнэг сургаж, морь уяж явсан аатай, жаатай хатагтай.
Харин өтөл насандаа сайн өсгөсөн хөвгүүдийнхээ буянаар алтан эрдэнийг ёоз, ёозоор хэрэглэж, алдарт уяачаараа дуудуулсан шигээ халгиж яваагаа чухамдаа хурдан хүлгүүдийнхээ хийморь лундаатай холбож тайлбарладаг гэсэн.


Ямартаа л, адууны хийморь байхад алтны буян дэргэд “ байдымаа” хэмээн томорч суухав дээ.