Хөтлөгч Оргил загвар өмсөгч Чингүүнтэй “барьцав”

Зэвүүн яриа ток шоуны хөтлөгч Оргил өөрийн цахим хуудаснаа зодуулсан мэт царай гаргасан зургаа нийтлэжээ.

Тэрээр хэдхэн хоногийн өмнө бусдад зодуулсан гэгдэх загвар өмсөгч Чингүүнтэй адил ” Хүнийг ер нь ингэж болохгүй л дээ” хэмээн бичсэн байна.

Түүний энэхүү гэрэл зураг үзэгчдийг талцуулаад байгаа юм.

Зарим нь “Оргил зодуулжээ” гэж хүлээн авч байгаа бол, өөр хэсэг нь “зураг авалтын нүүр будалт” хэмээн хүлээн авч байгаа юм.

Ямартаа ч, түүний энэхүү үйлдлийг Гавъяат багш, “Их засаг их сургуулийн үүсгэн байгуулагч Ням-Осорын хүргэн, хөтлөгч Ч.Учралын нөхөр загвар өмсөгч Чингүүнтэй “барьцаж” олон нийтийн өмнө зодуулснаа дэлгэлээ хэмээн үзэж буй нь олон.