Д.Хүрэлхүүгийн охин хөдөлмөрөөрөө хүслээ биелүүлжээ

Монголын хошин урлагийн сор болсон уран бүтээлчдийн нэг, МУГЖ Д.Хүрэлхүү анхны эхнэрээсээ Х.Намуун, Х.Сүрэн гэдэг хоёр охинтой.


Том охин Х.Намуун нь оюутан байх үеэсээ бие хаа, царай зүсээрээ олны анхааралд орсон.
Их сургуулиа татварын нягтлан бодогчоор төгссөн тэрээр гоо сайхны “Wolarsen” брэндийг үүсгэн байгуулж, хүсэл мөрөөдлөө биелүүлж яваа хөдөлмөрч бүсгүй.

Тэгвэл тэрээр өөрийн хөдөлмөрөөрөө хүсэл мөрөөдөлдөө хүрсэн тухайгаа хувийн цахим хуудаснаа бичжээ.

Тэрээр сүүлийн үеийн автомашин, тансаг харшийн өмнө зогсоод “ Ерөөсөө байна шүү дээ…чин сэтгэлээсээ хүсээд хөдөлмөрлөвөл мөрөөдсөн бүхэн чинь биелнэ шүү” хэмээн бичжээ.