Дуучны карьераа жүжигчнээр “сольж” яваа бүсгүй

Шаргал үс, тачаангуй төрхөөр имижээ бүрдүүлсэн гал цогтой бүсгүйчүүдийн нэг бол дуучин, “Бүсгүйчүүд” ток шоуны хөтлөгч С.Хишигжаргал юм.

Тэрбээр UBS телевизийн “Universe Best Songs” наадмаас урлагийн гараага эхэлсэн дуучин бүсгүй сүүлийн үед кино урлагт “урвах” болжээ.

Одоогийн байдлаар тэрээр 15 орчим дэлгэцийн уран бүтээлд гол болон туслах дүр бүтээж амсан гэнэ.

Эрчүүдийг урин дуудсан янагийн үгстэй хайрын дуу, эротик клип, халуухан төрхөөрөө ёстой л нэг гайхуулж явсан дуучин Хишигээ Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн “сайн дүү” хэмээгдэж, хэсэгтээ хэвлэлээр цоллуулж байсан нь нууц биш.

Ганган хээнцэр донжтой хувцасладаг бүсгүй маань бүлтэй болж, ээж хэмээх эрхэм алдарын эзэн болсноор тачаангуй төрхөө “бүдгэсгэсэн”.