Трансжендер Б.Солонго нэрийн дэлгүүрээ нээлээ

Гоо сайхан, бие галбираас гадна мэдлэг боловсролдоо чамгүй анхаардаг Б.Солонго хувийн бизнес эрхэлж хэнээс ч дутахааргүй амьдардаг гэдгээ бусдаас нуудаггүй нэгэн.
Тэгвэл тэрээр “Soko’s boutique” хэмээх нэрийн дэлгүүрээ нээсэн байна.


Дэлгүүрийн нээлтэд монголын нөлөө бүхий урлаг соёл, бизнес нийгмийн хүрээнийхэн зочилж очжээ.

Б.Солонгын царай төрхийн хувьд топ модель О.Пүрэвдуламтай тун төстэй, биеэ авч яваа байдал, уяхан туяхнаараа дуучин Ч.Ануг санагдуулам гэлцдэг.

Түүнд залуус хайрын үг харамгүй бэлэглэж энхрий ялдам байдал, халамжтай занд нь дурлаж битүүхэн шохоорхоцгоодог.

Ертөнцийн түг түмэн өнгөний нэг ЛГБТ /лесби, гомо, трансжендер, бисекс / олон нийт дундаа ч тэр нэр хүндтэй.


Б.Солонгын хувьд Эрдэнэтийн сэхээтэн, элит гэр бүлээс гаралтай, МУИС-ийг эрэгтэй байдлаар дүүргэсэн, нэг үе ФМ радиод хөтлөгч хийж байсан, одоогоос 10 орчим жилийн өмнөөс хүйсээ солиулж, эмэгтэй байдлаар амьдрах болсон билээ.