Архангай аймгийн АН-ынхан зөв хүнээ сонгохыг С.Эрдэнэд санууллаа

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 20-нд Архангай аймгийн 9 сумын АН-ын хорооны дарга нар АН-ын дарга С.Эрдэнэд нэгэн албан бичиг ирүүлжээ. Тэд энэ удаагийн УИХ-ын сонгуульд намын анхан шатны гишүүд, дэмжигчдийн итгэл, хүндлэлийг хүлээсэн, олон нийтийн хүсэн хүлээж байгаа, зөв, залуу хүнийг шилж сонгон нэр дэвшүүлэхийг санал болгожээ. Улмаар энэхүү шалгуурт тэнцэж байгаа боловсон хүчнээ хэн гэдгийг нь нэрлээд, түүнийг дэмжиж ажиллахаа мэдэгдсэн байна. Энэхүү санаачилга зарим сумын АН-ын жирийн гишүүдээс эхлээд гарсан бөгөөд улмаар Архангай аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Ардчилсан оюутны холбоо, Ардчилсан ахмадын холбоо ч энэхүү хөдөлгөөнд албан ёсоор нэгдэн дэмжиж буйгаа албан бичгээр намын удирдлагадаа хүргүүлжээ.