Комедиан Б.Идэр-Од арьсаа чийгшүүлэхийг зөвлөв

“Call pro” компанийн хамтран байгуулагч,“Faro” сургалтын төвийн партнер, комедиан Б.Идэр-Од үеийнхэн дундаа “өөртөө арчаатай” гэгддэг.
Хэдийгээр 30 насны босгыг хэдийнээ алхсан ч тэр одоог хүртэл гоонь эр. Амьдралд яарахгүй байгаагаа ч илэрхийлдэг.


Тэгвэл тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан өөрийнхөө арьс арчилгааг танилцуулжээ. Тэрээр “Эр хүн хээгүй нь дээр гэдэг үг бол нүүр царайгаа хөсөр хая гэсэн үг огт биш. Монгол эрчүүд шөрмөстэй ч, уужим сэтгэлтэй ч, Хану шиг айхтар биш юмаа гэхэд ядаж долоо хоногтоо ганц удаа арьсаа чийгшүүлчихдэг л байх хэрэгтэй гэж боддог” гэжээ.

Сонирхуулахад, Б.Идэр-Од иогоор хичээллэдэг.
Найзуудтайгаа уулзахдаа уйтгартай кофе шопт өнгөрөөхөөс илүү хэн хэнийнхээ эрүүл мэндэд ашигтай хамт алхах зэргээр идэвхтэй байж, ажлаа амжуулахыг эрмэлздэг гэсэн.
Мөн шаардлагагүй бол мессежээр харьцахаас илүүтэй шууд утсаар ярих дуртай гэсэн шүү, бүсгүйчүүдээ.