Л.Цандэлэг ууртай явна

Шинэ коронавирусын улмаас Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ болон бусад аймгуудын замын хөдөлгөөнийг хаасны улмаас Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг нэлээд бухимдуу яваа бололтой.


Тэрээр өөрийн цахим хуудаснаа “ОХУ-аас мөхөөлдөс, өндөг зөөж коронавирус оруулаад Сэлэнгийн газар тариалан, хүнсний ногоо тариалах ид үед нь ХӨДӨЛГӨӨНИЙГ зогсоож, ямар БОДЛОГО юм бэ” хэмээн бичжээ.
Дашрамд дуулгахад, Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг Сэлэнгэд нэр дэвших магадлалтай байгаа гэнэ.

Тэрбээр өмнө нь АН-ын гишүүн байсан.