Реппэр Quiza “хөөрхөн” эхнэрээ ил гаргав

Quiza-г хип хопчин гэж, “Таавар мэт” дуу, цомог нь хит болж, шуугиулж явсныг нь мэднэ.
Ардчилсан намын гишүүн гэддэг Б.Батцэнгэл нэг хэсэг Нийслэлийн Соёл урлагийн газрын даргаар ажиллаж байсан.


Хэдэн жил усанд хаясан чулуу шиг алга болсон тэрээр урлагийн ертөнцдөө эргэн ирсэн сурагтай.

Тэрээр JCI-ийн дэргэдэх “Капитал” хамтлагт дуулж эхэлсэн гэнэ шүү.

Урлагийнхан дундаа “хөөрхөн эхнэртэй” хэмээн яригддаг тэрээр эхнэрээ ч мөн олны өмнө ил гаргах болсон байна.


Реппэр Quiza “Бүхнээс илүү” дуундаа эхнэртэйгээ анх танилцаж байсан үе, амьдралынхаа өсөлт уруудалтын тухай дуулсан байдаг.

Энэхүү дуу нь нэг хэсэг залуусыг байлдаг дагуулсан хит дуу байсныг уншигч та мартаагүй биз.