Мөнхийн залуугаараа дуучин бүсгүй

Монголын дива нарын нэг дуучин С.Наран өдгөө 48 настай ч, насандаа баймгүй залуу сэтгэлгээтэй.


Түүнчлэн, царай зүс бие хаагаа сайхан авч явдаг эмэгтэй гэдгээрээ урлагийнхан дундаа гайхагддаг.

Тэрээр Хөвсгөл аймгийн Мөрөн хотын хоёрдугаар 10 жилд сурч байхдаа орос хэлд шамдан суралцдаг байжээ.

Улмаар хотод 1991 онд ирж, СУИС-ийн Кино Драмын ангийг жүжигчин мэргэжилээр төгссөн байна.


Унаган мяраалаг махлаг биетэй явсан тэрээр Бээжингийн Драмын улсын академид Урлагийн менежментээр суралцаж байхдаа өөрөөсөө 35 кг орчим жин хаясан гэдэг.

Түүнийг 85 кг жинтэй байсан гэдгийг тэрбүр хүмүүс мэддэггүй. Дотор эрхтнээ цэвэрлэж, фитнест уйгагүй явсны үр дүнд өнөөдрийн С.Наранг “урласан”.

Оюутан байхдаа С.Наран хичээлдээ видео камер авч ороод, багш нарынхаа хичээлийг гэртээ очоод сонсдог байсан гэдэг. Маш их кассет, мөнгө үрсэн гэдэг шүү.


Эршүүд бүдүүн дуутай болохоор нь ганц нэг лесби бүсгүйчүүд эргүүлж явсаныг ч тэрбээр нуудаггүй. Тэрбээр өдгөө ганц бие бүсгүй хэвээр амьдарч байна.