“Хувьсал”-ынхан энергиэ нөхөж явна

Нэгэн цагт УДЭТ-аар овоглон, хэр чадварлаг жүжигчин болохоо мэдрүүлсэн гавьяат жүжигчин У.Уранчимэг нь өдгөө “Хувьсал” продакшны ерөнхий захирлаар ажиллаж байгаа.


Тэгвэл тэрээр хамт олонтойгоо хамт Хамрын хийд энергиэ нөхөн сэргээж, амарч яваа ажээ.
Энэ тухайгаа МУГЖ У.Уранчимэг өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

Хэдийгээр “гавьяат захирал” маань өөрийн унаган театраасаа жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарыг урвуулан продакшиндаа авчирсан.

Гэвч тэдний хамтын уран бүтээл гурван жилээс хэтэрсэнгүй, өөрсдийнхөө замыг хөөн өрх тусгаарлаж, холдсон.

Тэглээ гээд МУГЖ У.Уранчимэг урвайж гомдон “ухарсангүй”. Чанартай, далайцтай уран бүтээлийг туурвиж үзэгч фенүүдээ баясгасаар буй.

Дашрамд дуулгахад, Улаанбаатараас 521км зайд орших Хамрын хийд урлагийнханд тун ээлтэй гэдэг.

Учир нь тус хийдийг Ноён хутагт Данзанравжаа анх байгуулсан юм.

Тэрээр Монгол оронд шамбалын орныг байгуулсан соён гэгээрүүлэгч гэгддэг.
Эдүгээ түүний байгуулсан Шамбалын орон буюу “Энергийн төв”-ийг зорих, гадаад, дотоодын жуулчдын хөл жилийн аль ч улиралд тасрахаа больжээ.

Шүтэж бишрэхээс гадна байгалийн үзэсгэлэн бүрдсэн газарт амар амгаланг мэдэрч алжаалаа тайлах зорилгоор Хамрын хийдийг зорих хүн ч олон бий.