“Outlaw”-ийн Б.Чинзориг жүжигчин

Б.Ариунцэцэг нарын охин 4 нас хүрлээ

“Эмоци” продакшины жүжигчин Б.Ариунцэцэг “Outlaw” хамтлагийн дуучин Б.Чинзориг нар дундаасаа “цэцэг” шиг ганц охинтой.


Тэгвэл тэдний ганц охин 4 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн байна. Хэдийгээр хамтын амьдрал нь бүтэлгүйтсэн ч дуучин Б.Чинзориг, Б.Ариунцэцэг нар “боломжийн” харьцаатай байдаг тухай ойр дотныхон нь хэлдэг.
Дуучин Б.Чинзориг өдгөө БНСУ-д ажиллаж амьдарч буй. Харин жүжигчин Б.Ариунцэцэг охиноо бодоод одоог хүртэл хэн нэгэнтэй болзоонд явдаггүй тухайгаа нэгэн хэвлэлд ярьсан байдаг.

Жүжигчин Б.Ариунцэцэгийн хувьд телевизийн олон ангит кинонд жүдочин охины дүрд тоглосноор анх олны танил болж байсан. “Эмоци” продакшинд ажиллаж, гадаад төрхөндөө эрс өөрчлөлт хийсэн нэгэн.
Дуучин Б.Чинзориг охиноо төрснийхөө дараахан өөрийн цахим хуудаснаа “Бүх зүйл маш ер бусын мэдрэмж байлаа… Амьдралдаа авч, мэдэрсэн мэдрэмжийн хамгийн том агуу тийм л мэдрэмж авлаа даа…

Би эхнэртэйгээ анх танилцаад нэг их удаагүй байхад надад итгэхгүй ч юм шиг хандаад, миний үерхэх саналаас хэд хэдэн удаа татгалзаад сууж байхад нь би түүндээ ингэж хэлж билээ…
Удахгүй би чамтай сууна аа.

Өнөөдөр надад татгалзлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй ээ. Би удахгүй чиний хувьд маш үнэ цэнэтэй санагддаг нөхөр чинь болно оо гээд сэмээрхэн цуг байсан найзуудаас нь нууцаар хэлчихээд л сууж байлаа. Энэ үг маань явсаар өнөөдөр би хэлсэндээ хүрч бид 2+1 одоо гурвуулаа болчихлоо. Тэгэхээр юу гэж хэлж байна вэ гэвэл эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа байдаг юм.

Би чамдаа маш их хайртай шүү, хөөрхөн үртэйгээ гурвуулаа сайхан амьдарна аа. Чамдаа маш их баярлалаа” хэмээн бичиж байжээ.