Хотын дарга “поп”-ров

Улаанбаатар хотын үе үеийн дарга нараас хамгийн царайлгаар тодроод байгаа С.Амарсайхан сошиалд идэвхтэй нэгэн.


Сонгуульд хаяанд ирсэн болоод ч тэрүү, түүний зарим пост нь “хэт поплоо” гэх шүүмжлэлд өртөөд буй.

Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Хотын даргын албан тушаалыг хэн нэгэн эрх мэдэл гэж харж байж болох ч миний хувьд 1.5 сая хүний эрх ашгийн төлөө хичээх ёстой үүрэг хариуцлага…” гэжээ.

Өдгөө 47 настай тэрээр ирэх УИХ-ын сонгуульд намаасаа нэр дэвшинэ.