Эрүүл мэндийн яам covid-19 вирусийн цар тахалтай холбоотой цаг үеийн ээлжит мэдээллээ хийж байна. Манай улсын хувьд ажиглалтад 735 хүн байна. 24 цагийн ажиллагаатай 119 дугаарт 204 дуудлага ирсэн бөгөөд коронавирусийн зөвлөгөө, мэдээлэл авсан байна.

Сүүлийн 14 хоногийн хугацаанд гадаадад буй Монгол Улсын таван иргэн covid-19 халдвар авч, утсаар зөвлөгөө авлаа.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 2020 оны дөвөвдүгээр сарын 28-нд ХӨСҮТ болон Монгол Улсын хэмжээнд халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн нэг лабораторид нийт 315 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Дорноговь аймагт тусгаарлагдсан зургаан хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Монгол Улсад томуугийн тандалтын тогтолцоо 2004 оноос ажиллаж байгаа. Нийт 156 нэгж цэгээс хамар, залгиурын сорьц авч шинжилгээ хийдэг. Энэ сорьцонд санамсаргүй түүврийн аргаар сугалж аваад вирус илрүүлэх шинжилгээг хийж байна. Дархан уул аймагт 59 хүн, ХӨСҮТ-д 258 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. ХӨСҮТ-ээс өчигдөр 80 хүнийг тусгаарлалтын хугацаа дууссан учир шилжүүлсэн гаргасан. Мөн тусгаарлах байрнаас 120 хүний тусгаарлалтын хугацаа нь дуусч, дараагийн газар руу нь шилжүүлсэн.

Ийнхүү тусгай үүргийн онгоцоор ирэх хүмүүсийг хүлээн авах 150 ор зэрэг бэлэн байдлаа хангасан.