“Хууз” Г.Дашням ам алдав

“Магнай Трейд ХХК-ын босс Р.Ганзоригийн хүү Дашнямыг МТ группийн өв залгамжлагч, спортыг дэмжигч Жи-Мобайлын захирал гэдгээр хүмүүс сайн мэддэг.


Спортод элэгтэй тэрээр өдгөө “Улаанбаатар сити” хөлбөмбөгийн багийн “эзэн”. Мөн Монголын туялзуур сэлмэний холбооны ерөнхийлөгч.

Баячуулын хүүхдүүд дундаа “Хууз сахалт” хэмээн алдаршсан Г.Дашням өөрийн цахим хуудсаараа ам гарав.

Тэрээр “Энэ жил наадам болвол, хүймандалын дэнж дээр том гэнэтийн бэлэг баринаа” хэмээн бичжээ.

Дашрамд дуулгахад, “Хууз” Г.Дашням “Улаанбаатар сити”-гээрээ дамжуулан Монголын хөлбөмбөгт багагүй шинэчлэл авчирч манай улсын хөлбөмбөгийн зах зээл дэх наймааг ил тод болгосон юм. Нэг ёсондоо тамирчдаа жинхэнэ утгаар нь үнэлж эхэлсэн. ГДашням “Би спортод дуртай нь үнэн. Гэхдээ мөнгөө үрж ядсандаа, зугаагаа гаргах төдийд спортод хөрөнгө оруулалт хийгээгүй.

Спортыг жинхэнэ утгаар нь хөгжүүлж, спорт ч гэсэн том бизнес гэдгийг харуулна” хэмээн ярьж байсан

Түүний хэлсэнчлэн зөв менежмент хийж чадвал спорт бол тэр чигээрээ бизнес. Магадгүй хамгийн их ашиг олох бизнесийн нэг байж болох юм.

Тэр зөвхөн туялзуур сэлэм, хөлбөмбөгт хөрөнгө оруулаагүй. Жүдогийн өсөх ирээдүйтэй тамирчныг хүртэл ивээн тэтгэдэг.
Сонирхуулахад, Г.Дашням хөлбөмбөгийн “Челси” клубийн үнэнч фанат юм билээ.