Загвар өмсөгч А.Оюунбилэг амаржиж, охинтой боллоо

‘Мongolia’s next top model’ шоу нэвтрүүлгийн оролцогчид дундаас хамгийн сайхан биетэй загвар өмсөгчөөр А.Оюунбилэг тодорч байв.
Өдгөө 24 настай тэрбээр өчигдөр /4-р сарын 30нд/ амаржиж, охин төрүүлжээ.


А.Оюунбилэгийн хувьд “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Т.Түвшинтөртэй үерхэж, багагүй хугацааг хамт өнгөрүүлсэн ч хосууд хоёр тийш болсон юм.

Харин 2018 оноос гэрэл зурагчин Б.Очхүүтэй болзож эхэлсэн бөгөөд өнгөрсөн жилээс тэд нэг гэртээ оржээ.


Ямартаа ч, өсөх ирээдүйтэй загвар өмсөгч гэгддэг А.Оюунбилэг болон түүний гэр бүлийнхэнд аз жаргал хүсье.