Загвар өмсөгч О.Байгал хатагтай 50 нас зооглов

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн гэргий, “Байгаль” брэндийг үүсгэн байгуулагч, хатагтай О.Байгал өнөөдөр 50 насны төрсөн өдөр тохиож байна.


Цагтаа залуусыг нүдийг булааж, зүрхийг эзэмдэж явсан тэрээр жүжигчин мэргэжилтэй ч хүмүүс мисс, загвар өмсөгч, Монголын сайхан бүсгүй гэдгээр нь илүү сайн мэднэ.
Одоо ч хээнцэр, дэгжин, ихэмсэг байдлаа үнэ цэнэтэй хадгалж яваа хатагтай О.Байгал өдгөө гэр бүлийн хамт гадаадад байгаа юм байна.
Тиймээс 50 насны ойгоо найз нөхөдтэйгөө тэмдэглэж амжилгүй, гэр бүлийн хүрээнд тэмдэглэж буй гэнэ.

Тэрээр өнгөрсөн жил 49 насны төрсөн өдрөө найзуудынхаа хүрээнд нижгэр тэмдэглэж байсан юм.

Энэ удаад зөвхөн сошиалаар найзууд нь мэнд хүргэж өнгөрүүлж буй бололтой.

О.Байгал хатагтайн жил бүрийн төрсөн өдөрт монголын сор болсон хүүхнүүд болох топ модель Э.Одгэрэл, Ч.Туяацэцэг, Монголын мисс Ч.Мичидмаа, Ц.Нямцэцэг гээд нэгэн үеийн сайхан бүсгүйчүүд уригдан очдог байсан.
Мөн урлаг соёл, улс төрийн нөлөө бүхий эрхэмсэг хатагтай нар цуглардаг байсныг мэдэхгүй хүн ховор.