Зарим хэвлэл мэдээллээр БНСУ.аас ирсэн тусгай үүргийн онгоцоор монголын залуу тэрбумтан гэр бүл болох Б.Баттүшиг түүний эхнэр Н.Цэлмүүн нарыг ирсэн гэж мэдээллэсэн.

Тэгвэл тэд өдгөө БНСУ.ын нийслэл Сөүл хотноо байгаа ажээ.

Энэ талаар Б.Баттүшиг өөрийн цахим хуудсандаа “Би ахмад настай, өвчин зовлонтой хүмүүс буцахыг дэмжээд буцах өргөдөл өгөөгүй ээ гэж өмнө нь хэлсэн. Одоо ч Сөүлд бна. Хэвлэл мэдээллийн эрхийг хүндэтгэдэг ч хүнийг ингэж ор үндэсгүйгээр гүтгэх нь буруу зүйл гэж бодож байна” гэжээ.