М.Баярмагнай нь 1978 оны 10 сарын 6-нд Баянхонгор аймагт төржээ.1996 онд Баянхонгор аймгийн I арван жилийн сургуулийг дүүргээд СУИС-ийн кино драмын ангийг 2000 онд төгсчээ.

Сургуулиа төгсөөд УДЭТ-д жил гаруй ажиллаад хошин урлагт хөл тавьж «Эрхэм элч», «Өнгөт инээд» хамтлагт элссэн.

2007 онд нэг хамтлагт байсан Ж.Мөнхсайхан, П.Эрдэнэзаан хоёрын хамтаар «Маск» продакшныг байгуулсан юм.

Түүний эхнэрийг Ж.Нарантунгалаг гэдэг  бөгөөд санхүүгийн  байгуулагад ажилладаг ажээ.

Түүнийг халамжтай сайн аав гэж ойр дотныхон нь дүгнэдэг юм билээ. М.Баярмагнайн гэр бүлийн халуун дулаан уур амьсгалтай зургийг үзнэ үү.