“Камертон”-ы Болд хорь хүрээгүй насандаа эхнэртэйгээ танилцаж, хамтдаа амьдраад 20 гаруй жил болсон.

Дуучин Д.Болд уйгагүй хөдөлмөрч, амьдралаа сайхан авч явдаг, эхнэр хүүхэддээ халамжтай гэдгийг хүмүүс мэддэг.

Дуучин Д.Болд “Эхнэр гэхээр л заавал өдөр бүр гэр цэвэрлэж, хоол хийдэг байх албагүй. Тэр хүн, тогооч цэвэрлэгч шиг ажиллах гэж хүний эхнэр болоогүй. Аз жаргалтай л байвал тэр гэрийг хэн ч цэвэрлэсэн яадаг юм” гэж хэлсэн нь гэрийн эзэгтэй нарын талархлыг хүлээж байна.

Урлагийн хүний гэргий байна гэдэг амаргүй ажил бөгөөд тэр дундаа Монголын ганц гайгүй эрэгтэй хамтлагийн ахлагч шилдэг эрэгтэй дуучны гэргий байна гэдэг Ж.Бямбажавын хувьд бүүр хэцүү л байдаг байх.

Дуучин Болдын эхнэрийн төрсөн өдөр өнөөдөр тохиж байна.

Дуучин маань цахим хуудаснаа

“Миний амьдралын хором мөч бүхэнд 25 жил үргэлж хамтдаа байгаа дотоод гоо үзэсгэлэнт ХАЙРТ чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэж бүх газар нь зай үлдээлгүй ҮНСЬЕ” хэмээжээ.

газар нь зай үлдээлгүй ҮНСЬЕ” хэмээжээ.