Зуслангийн байшингаа хэрхэн зардал багатай барих вэ

Зуны улиралд ихэнх хүмүүс өөрийн гэр бүлтэйгээ хамт хотоос гарч цэвэр агаарт зуслангийн байшиндаа амрахыг илүүд үздэг.


Тэгвэл та ирээдүйд барих гэж байгаа болон одоогийн зуслангийн байшингаа хэрхэн байгальд ээлтэй бөгөөд урсгал зардлын хэмнэлттэй эко байшин болгох аргуудыг зааж өгье.

Уншигч та зуны улиралд байрлах зуслангын байшингаа баруун тийш харуулан барихаас зайлсхийгээрэй. Энэ нь өдрийн нарны хурц туяанаас сэргийлж зуны халуунд гэрийг сэрүүн байлгахад тустай.

Мэдээж таны барих гэж буй байшин жижигхэн байх тусмаа таны мөнгийг хэмнэнэ.

Зуслангын байшинг болж өгвөл дан модоор барихад эко байгальд ээлтэй.

Хэрэв модоор барихаас татгалзаж байвал сипс буюу дундуураа хөөсөнцөр оруулсан дулаалгын хавтангаар баривал тохиромжтой аж.

Энэ нь өнөөгийн зах зээлд хамгийн хямд барилгын материалуудын нэг юм байна.

Гурван давхар бүтэцтэй бөгөөд бүтэцийн хувьд хөнгөн, дуу чимээ тусгаарлагчтай гэдгээрээ давуу талтай ажээ.

Хэрэв байшиндаа зуны бороотой өдрүүдэд даарахгүй байя гэвэл зузаан дулаалгын материалыг ашиглаарай. Энэ нь таны түлш болон эрчим хүчийг хэмнэнэ.

Харин цахилгаан эрчим хүчээ нарны халаагуураас гаргавал илүү хэмнэлттэй аж. Учир нь зуны ихэнх өдрүүдэд нартай, халуун өдрүүд байдаг.

Барилгын мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар зуслангын байшинд хамгийн их анхаарах зүйл бол дээврийн агааржуулалт гэнэ. Энэ нь хэт их халуунд байшинг сэрүүн байлгах үүрэгтэй ажээ.