“Далны Тоогий” Монголын хамгийн том далыг бүтээжээ

Олноо “Далны Тоогий” нэрээр алдаршсан артист, дуучин, сийлбэрчин СТА Т.Баттогтох Монголын хамгийн том далыг бүтээжээ.

Тэрээр “Далай” хэмээх бүтээлдээ 10000 ширхэг товруу ашиглан дал бүтээсэн юм байна.


Уг бүтээл нь Их монгол Шаравжамцын өндрөөр буюу 2.5 см өндөр далны бүтээл тавьсан аж.
Сонирхуулахад, нэг товрууны цаана нэг нууц байгаа аж. Хүрэл, алтан шармал баримал болон бусад материалуудтай холбоод хийжээ.
Дуучин Т.Баттогтох уг бүтээлээ “Далны симфони” хэмээх удаах үзэсгэлэндээ анх олон нийтэд дэлгэсэн гэнэ.

Өмнө нь “Дал орчин үед”,” Далны морь” гэх мэтчилэн нэртэй гаргаж байжээ.