К-поп урсгалыг дэлхий дахинд түгээж байгаа хамтлагийн нэг бол “TWICE” охидын хамтлаг юм.

БНСУ-ын хөгжмийн “JYP энтертайнмент” компанид харьяалагдах “TWICE” охидын хамтлагийн 6-н жилийн ой өнгөрсөн долоо хоногт болжээ.

Тус хамтлагийнхан сонсогч фенүүддээ зориулж хамтлаг анх хэрхэн бүтсэн тухайгаа өгүүлэх баримтат киног хийсэн байна. Уг баримтат кинонд “TWICE” охидын хамтлагийн бүтсэн түүхээс гадна, фенүүдийнх нь тэр бүр мэддэггүй хамтлагийн нарийн ширийн зүйлийг харуулсан байна.

Дашрамд дуулгахад, тус хамтлагийнхан 2018 онд Монголд ирж, “The Best Thing I ever did” дууныхаа клипны зураг авалтыг хийж байсан.

2015 онд анх байгуулагдсан “TWICE” охидын хамтлаг БНСУ, Япон, Тайвань, Америк иргэншилтэй есөн хүний бүрэлдэхүүнтэй юм.