Нэг үе бяцхан үзэгчдийг байлдан дагуулж, олон ангит кино төсөл болтлоо өргөжсөн Тv9 телевизийн Лоолойгийн найзууд нэвтрүүлгийн хөтлөгч Б.Ариунгуа өдгөө ээж болох бэлтгэлээ базааж эхэлжээ.

Тэрбээр өдгөө Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн мэргэжилтнээр ажиллаж буй. Түүнийг багаасаа олны танил байсан учир хүмүүс сэтгүүлч, хөтлөгч болох болов уу гэж бодож байсан. Гэвч тэрбээр ХСИС-д элсэн орж, төгссөн.

Сургуулиа төгссөний дараа Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөгчөөр ажиллаж байгаад өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн мэргэжилтнээр томилогдсон юм.

Эх сурвалжийн мэдээллээр түүний найз залууг Б.Амарсайхан гэдэг бөгөөд мэргэжил нэгтэй залуу байдаг ажээ.

Б.Ариунгуатай хамт хөтлөгч хийдэг байсан Б.Шинээ “хүү” өдгөө БНСУ-д жүжигчний мэргэжлээр суралцдаг сурагтай.