Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийж байна.

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “БНСУ-руу нислэг үйлдэх шаардлага бий. Зүүн өмнөд Азид 300 орчим иргэн байна. Татан авах ажлыг зохион байгуулах ажил судалгааны шатанд байна. Улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу Турк, Энэтхэг улс дахь иргэдээ тусгай үүргийн онгоцоор татан авна. ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй 2000 иргэний нарийвчилсан төлөвлөгөөг бид Элчин сайдын яамтайгаа хамтраад гаргаад ажиллаж байна. Ойрын хугацаанд Орост байгаа оюутан залуус иргэддээ мэдэгдэх болно” гэлээ.

Сануулахад, гадаадад байгаа Монгол иргэдээс 9000 гаруй нь эх орондоо ирэх хүсэлт гаргаснаас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-наас эхлэн гурван удаагийн тусгай үүргийн нислэгээр 800 гаруй иргэнээ татан аваад буй. Үүнээс өмнө мөн 800 гаруй иргэнийг татан авсан билээ.