Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталсан коронавирусийн халдварын цар тахлын үед эдийн засгийг дэмжих дараагийн арга хэмжээнүүдийг танилцууллаа. Үүнд:

2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл 0-18 насны хүүхэд бүрт сар бүр хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр 100,000 болголоо.

2020 оны тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл Хүнсний талоныг 32,000 төгрөг болголоо.

2020 оны тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл

Нийгмийн халамжаас тэтгэвэр авдаг иргэдэд 100,000 төгрөг нэмж олгоно.
Өнчин хүүхдүүдэд 100,000 төгрөг нэмж олгоно.
Өрх толгойлсон эцэг, эхчүүдэд 100,000 төгрөг нэмж олгоно.
Эдгээр дэмжлэгт 793.6 тэрбум төгрөг зарцуулах юм байна.

‪Монгол Улсын Ерөнхий сайд ‬‪У.Хүрэлсүх өнөөдөр 12:00 цагаас олон нийтэд хандаж мэдээлэл хийхээр товложээ.

Тэрбээр Засгийн газраас эдийн засгийг дэмжих, иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх тухай мэдээлэл өгөх юм байна.