Монголын Мэргэжлийн Загвар Зохион Бүтээгчдийн Холбооноос  дижитал загварын 7 хоногийн арга хэмжээ зохион байгуулж буй ажээ.

Энэ нь дэлхий нийтийг хамарсан коронавирусын эсрэг Засгийн газар, Улсын онцгой комиссоос өгсөн зөвлөмжийн дагуу олон нийтийг нэг танхимд цуглуулахгүйгээр, дижитал төхөөрөмжүүдийг ашиглаж  онлайнаар томоохон шоу бүхий үйл ажиллагаа зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Энэ тухай  Michel&Amazonka брендийн хамт олон өөрсдийн загвараа “Дижитал загварын 7 хоног” загварын шоунд оролцуулж буйгаа мэдээлжээ.

 

Тэд ” Манай Michel&Amazonka бренд ээлжит S/S-20 цуглуулгаа Samsung брендтэй хамтран “Сайн байна уу?” нэрийн доор танилцуулж байна. Цуглуулгын зураг авалтууд болон видео бичлэгүүд  Samsung mongolia брендийн Galaxy S20 серийн утсаар хийгдсэнээрээ онцлогтой юм” гэжээ.