УДЭТ-ын тайзыг өнгөлж явсан жүжигчин Г.Отгонцэцэг нэг л өдөр ажлаа орхин Америк орныг зорьж одсон.

Харь орны томоохон сургуульд суралцах нэрийдлээр явсан жүжигчин бүсгүй алсын зорилго өвөртөлж, ангийнхаа залуутай ханилах гэж байсныг тухайн үед хэн ч мэдээгүй.

Америкт очмогцоо жүжигчин Б.Одбаяртай хамтран амьдарч, хөөрхөн хүүгийн аав ээж болсон. Энэ тухайгаа хүүгээ төрсний дараа олонд ил болгосон байдаг.

Гэвч хосууд хоёр тийш болсон тухай шуум дэгдлээ. Уг хов живийг батлах гэсэн мэт жүжигчин бүсгүй өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ.

Тэрээр “Хүүгээ бусадтай нийцтэй сайн, сайхан хүн болгон хүмүүжүүлэхийг хүсэх юм.

Коронавирус дэлхийд тархсанаас хойш хүү маань гэрийн хорионд эмээ ээж хоёроосоо өөр хүнтэй харьцахгүй байгаа.

Эх хүний хувьд хүүгээ олон хүүхдүүдтэй тоглуулж олон нийтийн харилцаа холбоог нь хөгжүүлж чадахгүй байгаад хүү минь зожиг, хажигч, бусдаас тусгаарлагдмал хүүхэд болчихвий гэж дэмий л шаналах юм даа гэжээ.

Сонирхуулахад, жүжигчин Б.Одбаярын хувьд оюутан ахуй цагтаа топ модель Д.Пүрэвсүрэнтэй үерхэж явсан гэдэг.

Эцэст нь ангийн охин болох жүжигчин Н.Цэнгэлжаргалтай ханилж, хөөрхөн охины аав болсон түүхтэй. Угийн царайлаг, нуруулаг залууг Хувьсал продакшинд анхны хайр Д.Пүрэвсүрэн, амраг гэргий Д.Цэнгэлжаргалтайгаа хамт ороход нь олон ч хүн гайхсан.

Хажууд нь бас ангийн анд Г.Отгонцэцэг нь явсан гэж байгаа.

Харин амьдралын эрхээр хоёр тийш болж, ганц охиноо өнчрүүлсэн Б.Одбаяр Америкт очсон хойноо жүжигчин Г.Отгонцэцэгтэй учир ургуулж, нууцаар гэрлэсэн байдаг.

Тачаангуй төрхтэй жүжигчин Г.Отгонцэцэгийн хувьд энэ нь анхны гэрлэлт байсан.
Тэрээр нөхрийнхөө экс эхнэр Н.Цэнгэлжаргал болон охинтой нь найрсаг харилцаатай байдгаа цаг үргэлж илэрхийлдэг.