Түргэн хоол нүүрэнд батгашилт үүсгэдэг

Өдгөө түргэн хоолыг идэх хүмүүс улам ихэссээр байгаа нь нэг талаар сэтгэл зовооно. Учир нь түргэн хоол гэгдэх энэ зүйл бидний биед ямар их хохирол учруулж, эрсдэл дагуулж байдгийг төдийлэн анзаардаггүй.


Тэгвэл бургер, хотдог, шарсан төмс, хийжүүлсэн ундаа, сүүтэй шейк зэрэг калор, өөх тос, нүүрс усаар баялаг хоолнууд нь нүүрэнд батгашилт ихээхэн нөлөөлдөг байна.

Эх сурвалжийн мэдээлснээр залуучууд, өсвөр насныхны дунд хийсэн нэгэн судалгаагаар байнга өөх тос ихтэй хоол идэх нь батга гарах эрсдэлийг 43 хувиар нэмэгдүүлсэн байна.

Харин тогтмол түргэн хоол идвэл батга гарах эрсдэл 17 хувиар нэмэгддэг болохыг эрдэмтэд олж тогтоожээ.
Хэдийгээр түргэн хоол байнга идэх нь батга гарах гол шалтгаан болохгүй ч, эрсдлийг нэмэгдүүлдэг гэдгийг санах нь зүйтэй.