Дуучин Т.Ариунаа багадаа тийм ч мундаг сурлагатай байгаагүй гэдэг. Онц сурдаггүй ч гэлээ түүнд уйгагүй оролдлого, хэзээ ч шантардаггүй зан чанар байжээ. Тэрийг нь ч бага ангийн багш нар нь анзаарч алтан дундын эзэн хөдөлмөрч, шаргуу Т.Ариунаа хэмээн нэрийддэг байсан гэнэ лээ.

Энэ хичээл зүтгэлийнхээ хүчээр тэр Монголын нэртэй дуучдын тэргүүнд эгнээнд нэрээ бичүүлж чадсан ч биз. Сэтгүүлч, жүжигчин болох хүсэл сонирхолтой байсан Т.Ариунаа арван жилээ төгсөж сэтгүүлчийн ангид орох гэсэн боловч тэнцээгүй. Ийн сэтгүүлч болох мөрөөдөл нь талаар болсон тэрбээр жүжигчин болохоор шийдсэн гэдэг. Ингээд Драмын театрт жүжигчин болохоор шалгалт өгсөн ч мөн л тэнцээгүй. Гэвч тэр өөрт байдаг шаргуу зандаа хөтлүүлэн, дуучин болсон.

Дуучин Т.Ариунаа CARARDLI дэлгүүрийн нүүр царай болсон байна.

Цоглог бас донжтой гэгддэг Т.Ариунаа загварын бүсгүйчүүдээс дутахгүй гэдгээ ийнхүү харууллаа.