Монголын урлагийн ертөнцөд үнэтэй хувь нэмэр оруулж буй гэр бүл бол найруулагч, жүжигчин О.Бат-Өлзийн гэр бүл билээ.

Жүжигчин О.Бат-Өлзий, Ардын жүжигчин С.Сарантуяа хоёр театрт учирсан сайхан хосуудын нэг. Дорноговийн Зүүнбаянд цэргийн алба хааж байхдаа жүжигчин О.Бат-Өлзий “Говь Хянганд тулалдсан нь” кинонд сувилагч бүсгүйн дүрд тоглосон С.Сарантуяагийн зургийг ханандаа хадчихаад орж гарсан хүмүүст “Миний найз бүсгүй” гэж худлаа залж суудаг байсан гэдэг. Огт танихгүй сайхан жүжигчин бүсгүйн зургийг ханандаа хадчихаад мөрөөдөж суусан залуухан цэрэг О.Бат-Өлзийгийн мөрөөдөл биелж, театрын сайхан бүсгүйчүүдийн нэг С.Сарантуяаг гэргий болгон авч чадсан. Гурван хүүхэдтэй хосуудын хүү Б.Тамир олны анхааралд байдаг залуу.

Тэрээр цахим хуудаснаа Үргэлжлэл хэмээн нэгэн сайхан зургийг нийтэлжээ.