Реппер Mrs.M өвөөгийнхөө “Зил-130” автомашинаар гангарав

Урлагт өөрийн гэсэн сонин содон өнгө төрх, донжлог байдлаараа ялгарч буй нэгэн бол Mrs.M хэмээх бүсгүй. Түүнийг Драмын театрын “согоо”-нуудын нэг СТА жүжигчин О.Энхтуул, “Алтан Дорнод Монгол”-ын хувьцаа эзэмшигч Т.Ариунболд нарын охин гэдгийг уншигч та бүхэн мэдэх биз ээ.


Mrs.M хэмээх нууцлаг нэрээр олонд танигдсан А.Тамир өөрийн цахим хуудаснаа өвөөгийнхөө унаж байсан “Зил-130” автомашинаар гангарсан гэрэл зургаа нийтлэжээ.

Тэрээр зургийн тайлбар дээр “Дэлхийг 22 тойрсонтой тэнцэх км замыг туулсан Монгол улсын Хөдөлмөрийн баатар саятан Ц.Самбуу өндөр өвгийн маань машин” гэжээ.

Реппэр Mrs.M-ын аав С.Ариунболд бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, тээврийн жолооч, саятан Самбуу гэгддэг Ц.Самбуугийн бага хүү юм.

Саятан хочтой Ц.Самбуу агсан нэг сая километр буюу дэлхийг 24 удаа тойрсонтой адил тийм урт зам туулж тээвэр хийсэн гэдгээрээ алдартай. Мөн түүний модон хаалгатай “ЗИС-150” машины тоормос хутга шиг болчихсон байсан гэдэг.
Реппэр Mrs.M-ийн үеэл ах “Хамар” Т.Ганболд нэгэн ярилцлагадаа “Хөдөлмөрийн баатар өвөөтэйгээ 27 жил хамт амьдарсан. Энэ хүнээс би хөдөрмөрч байх зан чанарыг олж авсан.

Тийм болохоор би ямар ч ажлыг шантрахгүйгээр хийх дуртай. Тиймээс би тодорхой хэмжээний амжилтанд хүрчихсэн, сайхан амьдраад явж байна даа” хэмээн ярьж байсан удаатай.