Замын тээврийн сайдаар ажиллаж байсан М.Зоригтыг зурагчин гэдгээр нь хүмүүс мэднэ. Тэгвэл түүний том хүүгийн эхнэр Ө.Содгэрэл тун содон хүний нэг гэж хэлж болно.  Төдийлөн олон реклам, шоунд оролцож байгаагүй ч түүнийг мэдэх хүн нэлээд олон билээ. М.Зоригтын том хүү загвар өмсөгч Ө.Содгэрэлтэй гэрлэж, охинтой болон эрхэм гишүүн М.Зоригтыг өвөө болгосон.

Ө.Содгэрэл 2003 онд Топ Болормаатай хамт “Еластин” шампунийн рекламанд тоглож байсан сайхан бүсгүй. Харин 2004 онд дөнгөж УИХ-ын гишүүн болсон М.Зоригтын хүүтэй үерхэж, хамтдаа Америкт сурахаар явж, Америкт сурахын зэрэгцээ загварын агентлагт бүртгэлтэй, үе үе загвар өмсдөг байжээ.
Харин одоо эх орондоо ирж, загварын buro 24/7 сайтыг үүсгэн байгуулж, Тайра Банксын шоуг Монголдоо зохион байгуулах ажилд ерөнхий продюсерээр ажиллаж эхэлснээр түүний эргэн эрэлт амжилттай болоод байна.