Чадварлаг залуусаар багаа бүрдүүлсэн “DOZ энтэртаймэнт”-ийн хамт олон “Амьдрах Тасалбар”, “Хөх толбот хүмүүс”, “Дүүлэн Нис” зэрэг дэлгэцийн бүтээлээ туурвин үзэгчдээс өндөр үнэлгээг авсан билээ. Тус студийг үүсгэн байгуулагч, урлагийн гэр бүл бол МУСТА, жүжигчин А.Мөнгөнзул болон түүний нөхөр Ш.Доржсүрэн нар юм.

Тэдний хамгийн сүүлд туурвисан “Элэг нэгтэн” хэмээх уран сайхны кино нь олон улсын тэмцээнээс томоохон шагналуудыг хүртсэн билээ.  Монголын кино урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй авьяаслаг жүжигчин МУСТА, А.Мөнгөнзул сэлэх дуртай нэгэн.

Тэрээр цахим худаснаа “Чи юу хүснэ,чиний бие түүнийг хийж чадна.Тиймээс би эмээ болтлоо сэлнэ.
Xaрин чи дуртай спортоороо хэр удаан хичээллэх вэ?” хэмээсэн байна. Улам залуужин өнгө нэмсээр байгаа  бүсгүйн гоо сайханы нууц юунд байв.