Та бол цорын Ганц, Давтагдашгүй…

Бид хайрлуулахаар, Бусдыг хайрлахаар, өгөхөөр, хөгжихөөр, өсөхөөр, эдгэрлээр, дэвжихээр бүтээгджээ.

Жаргалын бүх жор сэтгэлд л бий. Жаргья гэвэл сэтгэлээ чагна гэдэг. Ариунаа нь гадаад төрх маань байгаагаарай л байгаа.

Хооллолт, шим тэжээл, амьдралын зөв хэмнэлээ улам чанаржуулж, дархлаа эд эсээ эсийн түвшинд сэргээж эрүүлжих программаар ажиллаж байна. Өөрийгөө хайрласан хүн бусдыг хайрладаг гэдэг. Зураг нүүр будалт, ингэж их яриа болж сэтгэгдлүүд орж ирнэ гэж санасангүй.

Энэ чиглэлээр ажиллаж байгаа Bella маань нүүр будалтыг дэлхийн чиг хандлагааар ажиллаж, зоригтой, бүтээлч, ур чадвартай тэмүүлэлтэй шинийг эрэлхийлдэг энэ бүсгүйтэй Carardli брэнд дээр хамтарч дахин ажиллалаа. Бүтээлч ажилсаг Bella-даа баярлалаа. Надад сайхан болоод саар сэтгэгдэл бичсэн бүх хүмүүсд талархаж байна. Учир нь бидний амьдралд ямар их хийх ажил, чухал зүйлүүд байгаа билээ. Урлаг гайхалтай. Дуугаар босдог, омогшдог, ухаардаг, уйлдаг, бүжиглэдэг, дурсамжаа сэргээдэг хөглөгддөг….

Бүх хүний зүрх сэтгэл Хайр, Итгэл, Аз жаргалаар, бялхаж байх болтугай. Зүрх зүрхээрээ биенээ хайрлацгаая. Таны үйлдэл бүхэн Хайран дотор хийгдэг.

Бүгдэд нь Хайртай шүү Ариунаа нь