Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд болж буй МАН-ын Бага хуралд оролцохоор иржээ.

Эх сурвалжийн мэдээллээр түүнийг нутагтаа УИХ-д нэр дэвшихээр яригдаж буй гэх.

Түүнийг нэр дэвших эсэхийг өнөөдрийн Бага хурлаар шийднэ. Тэрээр “шийдвэрлэх” хуралдаа оролцохоор ирлээ.

 

Д.Батлутын хувьд өнгөрсөн хугацаанд  “Эрдэнэт” үйлдвэрийн Орхон аймагт төлөх ёстой байсан 579 сая төгрөгийн газрын төлбөрт суутгах замаар аймгийн удирдлагууд нь зургаан том жийп машинуудыг авч унасан асуудлаар АТГ-т шалгагдаж байсан.

Мөн 2015 оны аравдугаар сард Л.Батлут өөртэй нь мэндэлсэнгүй шалтгаанаар “Эрдэнэт секьюрити” компанийн захирал Э-г зодож гэмтээсэн талаар хэвлэлүүд бичиж байв.

Амралтын газар болсон уг маргаан МАН  дотор нэгэн үес шуугиан дэгдээж, Л.Батлутад хариуцлага тооцох асуудал яригдсан нь бий.  Гэвч хэрэг нь тэгсхийгээд намжсан юм.