“Гэргийгээ нүддэг” гэх Д.Сүндийгийн төрсөн ах нэр дэвшинэ

Он гарав уу үгүй юу, сонин, сайт, телевизийн хойморт өдөр алгасалгүй гарч байсан хүн бол “Нет капитал”-ын босс Д.Сүндий


Гэтэл хаанаас ч юм, хэнээс ч юм жил гаруйн өмнө цагдаад бүртгэгдэж, хэрэг үүсгэгдэж байсан тэмдэглэл олон нийтийн өмнө ил гарч, түүний нэр хүнд “шалаар нэг болж”, рейтинг нь унасан.

Түүнээс болсон уу, яасан Чингэлтэй дүүрэгт АН-аас нэр дэвших нэрс дотор түүнийг багтаасангүй.
Харин цагдаад бүртгэгдсэн тэмдэглэлд нэр нь “цохиж” явсан, Д.Сүндийгийн төрсөн ах Д.Алтангэрэл энэ удаагийн сонгуульд АН-аас нэр дэвших нь тодорхой боллоо.

Д.Сүндийгийн ах Д.Алтангэрэл Дорноговь аймагт нэр дэвшихээр хөрөнгө хаяж эхэлжээ. Тэрээр “Нет капитал” ББСБ-ын зөвлөх хийдэг.